Ereentolgoi

ЭРЭЭН ТОЛГОЙ ХХК

"Эрээн Толгой" ХХК нь 2020 оны 12-р сард Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан хөрөнгө оруулалтаар байгуулагдаж, 2021 оны 6-р сараас Сүхбаатар аймагт "Ирээдүйг бүтээцгээе" уриатайгаар Монгол улсын уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн салбарт хувь нэмэр оруулах эрхэм зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна.

374497.19

мянган тонн нөөц

40

Одоо ажиллаж буй хүнд техник хэрэгсэл

39

Шинээр оруулж ирэх хүнд техник хэрэгсэл
ЭРЭЭН ТОЛГОЙ

Бидний Түүх

2010
“Монгол Ураниум Ресурс” ХХК хайгуулын 208,000 га талбай авч хайгуулын ажлыг эхлүүлэв.
2019
Нийт 374 сая тн нүүрсний нөөц тогтоож, Ашиглалтын тусгай зөвшөөрөл авав.
2021
МУР ХХК, Хятадын “Bao Tai SCM” ХХК-тай уурхай, авто замын хөрөнгө оруулалтын гэрээ үзэглэв. “Эрээн толгой” ХХК, “Зүүнбүс Ложистикс” ХХК-г үүсгэн байгуулав
2022
“ЗүүнБүс Ложистикс” ХХК 100.72 км 480 сая юанийн төсөвтэй хүнд даацын хатуу хучилттай авто замын зөвшөөрлийг авав.
2023
Ерөнхий гүйцэтгэгч China Hunan Group авто замын барилгын ажлыг эхлүүлэв.
2023
“МТЗ” ТӨХК, “Ийст Корридор Рэйлрөүд” XXK хувьцаа эзэмшигчдийн гэрээг үзэглэж, . “Чойбалсан-Хөөт-Бичигт төмөр зам” ХХК-ийг байгуулав.
Одоо
Нийт 225 ажилтантай. Уурхайн төлөвлөлт, зохистой олборлолт, нөхөн сэргээлт, шуурхай тээвэр зохион байгуулалттай ажиллаж байна.
Бидний зорилго

Хүн, байгалийн тэнцвэрт харьцааг эрхэмлэн, хамтдаа хөгжье

Ил тод, нээлттэй, хариуцлагатай, чанар, ёс зүйтэй, шударга байдлыг хангах, байгаль орчинд хор нөлөөгүй, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, бизнесийн тогтвортой хөгжлийг хангах.

Эрүүл аюулгүй байдал

Эрүүл, аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулна.

Мэргэшсэн чадварлаг хүний нөөц

Хариуцлагатай, шударга, соёлтой, мэргэжлийн ёс суртахуунтай байх, Салбартаа тэргүүлэх мэргэжилтэн байхын төлөө хичээн ажилладаг.

Хариуцлага, ёс зүй

Сонирхогч талуудад найдвартай, ёс зүйтэй итгэл даахуйц харилцааг эрхэмлэнэ.

Техник, тоног төхөөрөмж
Бид хатуу хучилттай хүнд даацын авто замыг 2025 оны сүүлээр ашиглалтад оруулах бөгөөд ингэснээр жилд 10 сая тн нүүрс экспортлох хүчин чадалтай болно. Энэ 2024 оны 10 сараас техникийн хүчин чадлыг 4 дахин буюу нийт 42 эксковатор, 160 өөрөө буулгагч авто машиныг нэмж хөрөнгө оруулна.

Эксткаватор
ZE1250G

6 ширхэг

Дамп ZT118

34 ширхэг

Бульдозер ZD3203

5 ширхэг

Эксткаватор
ZE750G

5 ширхэг

Ковш XG968N

5 ширхэг

Түлшний машин

1 ширхэг

Дамп
ZT125G

5 ширхэг

Грейдер GR-2605

1 ширхэг

Усны машин

2 ширхэг

mnMongolian