Төслийн танилцуулга
"Зүүн Бүс Ложистикс" ХХК нь Монгол улсын авто зам, тээвэр ложистикийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор 2021 онд байгуулагдсан. Бид Эрээн Толгойн эрчим хүчний нүүрсний уурхайгаас Монгол, БНХАУ-ын хилийн Бичигтийн боомт хүртэлх 100 километр тусгай зориулалтын хүнд даацын авто замыг 2024 онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвд 1.1 километр авто замыг компанийн хувь нийлүүлэгчдийн өөрсдийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа. Энэхүү төсөл нь ойр орчмын уул уурхайн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж, байгаль орчин, хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулах ач холбогдолтойг. Мөн Монгол улс болон БНХАУ хоорондын олон улсын худалдааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулах болно.