Ereentolgoi

ХЯТАД УЛСЫН НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ 2024 ОНД 94.65 ТЭРБУМ ДОЛЛАР БОЛНО.

Хятад улсын энэ жилийн буюу 2024 оны нүүрсний нийт зах зээлийн хэмжээ нь 94.65 тэрбум ам.доллар болж, 2029 он гэхэд нийт зах зээлийн хэмжээ 102.73 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. Энэ нь ирэх 5 жилийн хугацаанд Хятад улсын нүүрсний зах зээлийн жилийн нийлмэл өсөлтийн хувь нь 1.65%-тай байх төлөвтэй байна гэж олон улсын эдийн засагчид мэдээлээж байна.

Энэ өсөлт нь БНХАУ-ын цахилгаан эрчим хүчний хэрэгцээ нэмэгдэж, нүүрсний эрчим хүчний салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирсэнтэй холбоотой бөгөөд 2022 онд БНХАУ нь дэлхийн нүүрсний нийт хэрэглээний 54.7 гаруй хувийг ганцаар эзэлжээ.  Хятад улс 2022 онд 8848.7 Тераватт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн нь 2021 онтой харьцуулахад 3.6%-аар өссөн үзүүлэлт юм. Үүнээс нийт үйлдвэрлэсэн эрчим хүчний 55.4 хувийг нүүрс эзэлсэн байна.

Эдийн засгийн хурдацтай өсөлт, эрчим хүчний асар их хэрэгцээг хангалттай, тогтвортой хангах тулгуур эх үүсвэр нь Хятад улсын хувьд нүүрс хэвээр байсаар байна.

0 Comments

Your email address will not be published. Required fields are marked *